ЧОЙЖИН ЛАМЫН

СҮМ МУЗЕЙД

Тавтай морилно уу

Музейд зочлохоосоо өмнө хэрэгцээт
мэдээллийг авч, аялалаа төлөвлөөрэй.

Цагийн хуваарь

Зуны хуваарь

Үйлчилгээ
Даваа - Ням
09:00 - 18:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 18:00

Өвлийн хуваарь

Үйлчилгээ
Мягмар - Бямба
10:00 - 17:00
Оффис
Даваа - Баасан
09:00 - 17:00

Тасалбар

Гэрэл зураг авах
Сонирхогчийн аппарат
50,000₮
Том хүн
Монгол, гадаад
15,000₮
Өндөр настан
Эр 60+, эм 55+
6,000₮
Оюутан
Бакалавр
8,000₮
Хүүхэд
0-16 настай
0₮
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Үнэмлэхтэй
0₮

Музейн тухай

Cүмийн барилгын цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.
БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон.
Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
image
image

Зохион байгуулалт

Музей нь Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм нийт 5 сүм, хүндэтгэлийн 5 хаалга бүхий Монголын түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм.
Музейн сан хөмрөгт монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр хадгалагддаг. Үүнээс 77 үзмэр нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг.

Мэдээ, мэдээлэл

image
Музейд сайн дурын ажилтан, цагийн ажилтан бэлтгэх сургалт эхэллээ.
Чойжин ламын сүм музей Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны "Санамж бичиг"-ийн хүрээнд соёлын өвийг олон нийтэд таниулах, музейн боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Чойжин ламын сүм музейд сайн дурын ажилтан, цагийн ажилтан бэлтгэх” 4 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад нийгмийн ажлын, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй 30 оюутан сонгогдон хамрагдаж, сургалтын хугацаанд музейн үйл ажиллагаа, үзмэр тайлбарлах ур чадвар, зочин хүлээн авах үйлчилгээний соёл, соёлын өвийн боловсролын талаарх мэдээлэл, мэдлэг авч, практик орчинд ажиллах байна. Оюутнууд сургалтын дараах сорилд хамрагдаж, тэнцсэнээр музейд сайн дурын болон цагийн ажилтнаар ажиллах боломж бүрдэх юм.Оюутнууддаа амжилт хүсье.
clock
2026-04-14

Видео

image
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ
image
НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ
image
Чойжин ламын сүм музейн-Үлгэрийн цаг "Долоон өндөгтэй доголон шаазгай"
image
Чойжин лам Лувсанхайдав- Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Хатанбаатар